Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 9:19 - Ариун Библи 2004

19 мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгтэнгүүдэд болон морьтон цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, ер нь өөрийнх нь харьяа бүх нутагт бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.

Gade chapit la Kopi




1Хаад 9:19
9 Referans Kwoze  

Соломон ЭЗЭНий өргөө, хааны гэр болон хийе хэмээсэн бүхнээ босгон барьж гүйцээсэнд,


Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм.


Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй. Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй. Учир нь зүрх минь миний хөдөлмөр бүрд баяссан юм. Энэ л миний бүх л хөдөлмөрийн шан харамж ажээ.


Соломон морин цэрэг болон тэрэгт цэргийг цуглуулахад, тэрэгт цэрэг нь мянга дөрвөн зууд, морин цэрэг нь арван хоёр мянгад хүрч байв. Соломон тэднийг тэрэгт цэргийн хуаран бүхий хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.


Соломон морин цэрэг тэргийг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морин цэрэг байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулсан.


Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив.


Израиль хөвгүүд бус, харин аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн хүмүүсийн хувьд гэвэл,


Тэгэхээр одоо Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрхоно уу. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны хүмүүст өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Учир нь бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй билээ хэмээн хэлүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite