Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:65 - Ариун Библи 2004

65 Тэр үед Соломон болон түүнтэй хамт Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган буюу бүх Израиль долоо хоног бас дахин долоо хоног, нийтдээ арван дөрвөн хоног ЭЗЭНий өмнө баяр наадмыг сахив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

65 Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх үлэмжийн их чуулган буюу хамаг Израиль ЭЗЭНий өмнө долоо хоног баяр наадам хийв.

Gade chapit la Kopi




1Хаад 8:65
29 Referans Kwoze  

Уг хил Азмонаас Египетийн горхи уруу чиглэн эргэж, түүний төгсгөл нь далайд байх ёстой.


Израилийн бүх эрчүүд Соломон хааны найрт долдугаар сар буюу Етаним сард цугларав.


Та нар Хор уулаас Лебо-хаматыг хүртэл шугам татах бөгөөд хилийн төгсгөл нь Зедадад байх ёстой.


Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойноос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.


Эдгээр үндэстнүүд нь гэвэл Филистийн таван ноён, бүх канаанчууд, сидончууд, Баал-хермоны уулаас Лебо-хамат хүртэлх Ливаны ууланд сууж байсан хивичүүд юм.


мөн гебаличуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, дорно дахь бүх Ливан юм.


Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж —Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.


Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Би чиний хил хязгаарыг Улаан тэнгисээс филистчүүдийн тэнгис хүртэл, цөлөөс Евфрат мөрөн хүртэл тогтооно. Учир нь тэрхүү газар нутгийн оршин суугчдыг Би чиний гарт тушаана. Чи өөрийнхөө өмнөөс тэднийг зайлуулна.


Учир нь харагтун, Израилийн гэр ээ. Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Тэгээд тэд Хаматын хоолойноос Арабагийн горхи хүртэл та нарыг зовоох болно”.


Тэгээд чуулган бүхэлдээ баярыг дахин долоо хоног тэмдэглэхээр шийдсэнээр тэд баяр хөөртэйгөөр дахин долоо хоног тэмдэглэцгээв.


Хоёрдугаар сард Исгээгүй Талхны Баярыг тэмдэглэхээр олон хүмүүс буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ.


Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.


Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.


Эндээс энэ нь Азмоныг хүртэл үргэлжлэн, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь газар дундын тэнгис болов. Энэ нь та нарын умард хил байх болно.


Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат ба Хиннерет,


Тэгэхэд Соломон сэрээд хартал, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимдаа ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөн, бүх түшмэддээ зориулан найр хийжээ.


Найм дахь өдөрт Соломон ард түмнийг буцаан явуулахад, тэд хааныг ерөөв. ЭЗЭН Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхан уруу харьцгаалаа.


Ассирийн хаан хүмүүсийг Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефар-ваимаас авчран, Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Ингээд тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав.


Фараон Неко түүнийг Хаматын газар дахь Риблад хорьсон нь тэрээр Иерусалимд захирч чадахгүй болгохын тулд юм. Фараон уг газарт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ногдуулав.


Ингээд Бурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.


Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн, Египетийн горхи болон Их Тэнгист хүрэх ёстой. Энэ бол урагшаа өмнөд тал юм.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Тэд эдгээр хаанчлалуудаас илүү сайн юм уу? Эсвэл тэдний нутаг дэвсгэр нь та нарынхаас илүү том юм уу?


Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу хуваарилан өгсөн газар нь Едомын хил хязгаар хүртэл үргэлжилж, өмнөд хязгаарт Зиний цөл газар хүртэл хүрч байв.


аривадчууд, земарчууд, хаматчуудыг төрүүлсэн юм.


Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд ээ, та нар нэг нэгээрээ цуглана.


Swiv nou:

Piblisite


Piblisite