Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:44 - Ариун Библи 2004

44 Таны ард түмэн дайсантай тулалдах гэж явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний барьж босгосон дуган уруу хандан ЭЗЭНд тэд залбирах үед,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

44 Таны ард түмэн дайсантай тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн тэд Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний босгосон өргөө тийш хандан ЭЗЭНд залбирах үед,

Gade chapit la Kopi




1Хаад 8:44
26 Referans Kwoze  

Харин Хезекиа хаан болон Амозын хүү эш үзүүлэгч Исаиа үүний талаар залбиран, тэнгэр өөд хашхирцгаав.


Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад, —Тэр хүн Израилийн хаан байна гээд, түүнтэй тулалдахаар эргэлээ. Харин Иехошафат хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.


Таны ард түмэн өөрсдийн дайснуудын эсрэг тулалдахаар явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн ч, тэд Таны сонгосон энэ хот уруу болон Таны нэрд зориулан миний босгосон өргөө уруу хандан залбирах үед


“Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Давид ЭЗЭНээс лавлахад ЭЗЭН —Чи шууд чиглэн явж болохгүй. Тэдний араар тойрч яван, ялам модны төглийн өмнө тэднийг дайр.


Тэгэхэд Давид ЭЗЭНээс лавлан —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушааж өгөх үү? гэж асуухад ЭЗЭН Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав.


Давид ЭЗЭНээс лавлан, —Эдгээр дээрэмчдийн бүлгийг би мөрдөх үү? Би тэднийг хөөж гүйцэх үү? хэмээн асуухад ЭЗЭН түүнд —Мөрдөгтүн, чи тэднийг заавал хөөж гүйцэн, бүхнийг аварч чадна хэмээн хариулав.


ЭЗЭН таныг аян замд илгээн, “Явж, нүгэлтнүүд болох амалекчуудыг устган, тэднийг бүрмөсөн устаж дуустал нь тулалд” гэсэн.


Одоо явж, амалекчуудыг бут цохиж, тэдний хамаг юмсыг хүйс тэмтэрч, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхдийг нь ч, үхэр ба хонь, тэмээ ба илжиг зэргийг бүгдийг нь ал” хэмээв гэж хэлэв.


ЭЗЭН түүнд хандан, —Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв.


Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж, —Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул.


тэдний гуйлт хүсэлтийг нь Та тэнгэрээс сонсож, тэдэнд тусалж өгөөрэй.


Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа.


Тэгээд Иехошафат Иуда болон Иерусалимын чуулганы дунд, ЭЗЭНий өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод,


Swiv nou:

Piblisite


Piblisite