Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 8:38 - Ариун Библи 2004

38 хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

38 цөхрөлийг зүрхээрээ мэдэрч гараа энэ өргөө тийш сунгасан хэн нэгэн хүн эсвэл Таны бүх ард түмэн Израилийн ямар ч залбирал, ямар ч гуйлтыг

Gade chapit la Kopi




1Хаад 8:38
25 Referans Kwoze  

Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Түүний дараа Соломон Израилийн бүх чуулганы өмнө ЭЗЭНий тахилын ширээний урд зогсоод, тэнгэр өөд гараа сунгаж, —


ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг.


Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” гэжээ.


Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ.


Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.


Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.


Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно”.


Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ? Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг, Түүнийг л магтах болно.


Би өөрийн хад Бурханд “Юунд Та намайг мартсан бэ? Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?” гэж хэлнэ.


Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна. Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.


Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналал дотор би ярьж, сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.


хүн бүр өөрийн зовлон шаналал, өвчингөө ойлгоод, энэ өргөө уруу гараа сунгасан хэн нэгэн хүн, эсвэл Таны ард түмэн Израилийн ямар ч залбирал гуйлтыг


Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?


Мосе түүнд —Би хотоос гармагцаа гараа ЭЗЭН уруу сунгана. Аянга зогсож, мөндөр орохоо болино. Тэгэхэд та газар дэлхий ЭЗЭНийх юм гэдгийг мэдэх болно.


Хэрэв энэ газарт өлсгөлөн болж, тахал өвчин гарч, үр тариа хатан, ган гачиг болж, царцаан сүрэг ба төөлүүрийн сүрэг ирвэл, дайснууд нь тэднийг хотуудынх нь нутаг дотор бүслэн авбал, элдвийн гамшиг өвчин нөмрөх үед,


Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй.


Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан. Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.


Хэрэв арьсны өвчин арьсан дээгүүр цааш тархан, толгойгоос нь аваад хөлийг нь хүртэл өвчтөний бүх биеийг бүрхсэнийг тахилч харвал


Swiv nou:

Piblisite


Piblisite