Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 7:36 - Ариун Библи 2004

36 Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг цулгай зайнд нь багтааж, мөн тойруулан цэцгэн хэлхээ сийлбэрлэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

36 Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг зайнд нь багтааж сийлээд тойруулан цэцгэн хэлхээ хийжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 7:36
11 Referans Kwoze  

Самбаруудын хоорондох тэдгээр хүрээнүүд дээр арслан, үхэр, херубуудын дүрс байрлуулжээ. Самбарууд дээр тавцан байсан бөгөөд арслан болон үхрийн дүрсний доод талд цэцгэн хэлхээ урласан байв.


Түүний хажуугийн багананууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн багананууд дээр далдуу модыг сийлсэн ба шат нь найман гишгүүртэй байв.


Түүний үүдний танхимууд гаднах хашаа уруу харсан байв. Түүний хажуугийн баганануудад далдуу модыг сийлсэн байсан ба түүний шат нь найман гишгүүртэй байв.


Тэдгээрийн дээр тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь жигд тархахаар алтаар бүрсэн байлаа.


Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн байлаа.


Дараа нь өргөөний бүх ханануудыг тойруулсан буюу дотоод, гадаад ариун газруудад тэрээр херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ.


Тавиурын оройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул байх бөгөөд хүрээ нь үүний нэгэн хэсэг байв.


Тэр арван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв.


Тус бүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite