Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 6:29 - Ариун Библи 2004

29 Дараа нь өргөөний бүх ханануудыг тойруулсан буюу дотоод, гадаад ариун газруудад тэрээр херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Тэрээр өргөөний бүх ханыг тойруулан дотор гадаргүй херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 6:29
19 Referans Kwoze  

Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн байлаа.


Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Ингэснээр эдүгээ чуулганаар дамжуулан Бурханы олон янзын мэргэн ухаан тэнгэрлэг газар дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд мэдэгдэх юм.


Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун! Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун!


Түүний үгийн дууг даган Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.


Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.


Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторлосон учир чулуу нь огт харагдахааргүй болжээ.


Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ.


Херубуудыг ч мөн тэрээр алтаар бүрсэн байлаа.


Тэрээр өргөөний шал буюу дотоод, гадаад ариун газруудын шалыг алтаар бүрэв.


Тэр бас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв.


Одоо ч түүн доторх бүх сийлбэрүүдийг Тэд сүх ба лантуугаар цавчин устгаж байна.


Харуулын өрөөнүүд уруу болон дааман хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн багананууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан ба үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв.


Түүнд херубууд болон далдуу моддыг сийлсэн байв. Далдуу мод нь хоёр херубын завсар байсан ба херуб бүр нь хоёр нүүртэй байв.


Цааш нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийг чи уран хүний урлал болох херубуудын хамтаар хийлгэгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite