Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 5:7 - Ариун Библи 2004

7 Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан, —Давидад агуу үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Тэгтэл Соломоны үгсийг Хирам сонсоод машид баярлан хөөрч —Энэ агуу ард түмнийг захирах мэргэн хүүг Давидад заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай гэж хэлэв.

Gade chapit la Kopi




1Хаад 5:7
17 Referans Kwoze  

Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана. Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана.


Намайг болон ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг үзэгтүн. Бид Сион уулан дээр оршигч түмэн цэргийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.


Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг. Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг.


Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг. Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсоно.


Соломоны сургаалт үгс. Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.


Хэрвээ би чамайг санахгүй бол, Хэрвээ би Иерусалимыг Өөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй бол Хэл минь тагнайнд минь наалдаг.


Таныг хайрлан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв шударгаар засаглуулахын тулд тэрээр таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв.


Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.


“Миний нүдэн дээр миний сэнтийд залрах хүнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай” гэж хэлж байсан гэж хариулав.


Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад, —Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков —Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв.


Тэгэхээр одоо Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрхоно уу. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны хүмүүст өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Учир нь бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй билээ хэмээн хэлүүлэв.


Хирам Соломонд үг илгээн, —Чиний надад илгээсэн үгийг би сонслоо. Чиний хүссэн хуш болон агар модон дүнзнүүдийг би нийлүүлье.


Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite