Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 5:4 - Ариун Библи 2004

4 Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойронд надад амралтыг өгсөн бөгөөд дайсан ч, гай зовлон ч байхгүй боллоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойрныг минь амарлиулж, дайсан ч, гай зовлон ч үгүй боллоо.

Gade chapit la Kopi




1Хаад 5:4
11 Referans Kwoze  

Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй байдлыг өгнө.


Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.


Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.


Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг. Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг.


Яв, Миний боол Давидад өгүүлэгтүн. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надад оршин суух өргөөг барьж өгөх нь чи мөн гэж үү?


Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газар хүртэл багтаж байв.


Соломон ба Хирамын барилгачид болон гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз чулуунуудыг бэлдэв.


Соломоны амьдралынх нь турш Хададын үйлдсэн бузар муутай хамт Резон Израильд дайсагнан байлаа. Тэрээр Израильд дайсагнасаар, мөн Арамыг захирч байлаа.


Тэрээр Газ болон түүний газар нутгийг хүртэл, харуулын цамхгаас эхлэн бэхлэгдсэн хотыг хүртэл филистчүүдийг ялав.


Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite