Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 4:31 - Ариун Библи 2004

31 Тэр бүх хүмүүсээс төдийгүй, езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калгол болон Дардагаас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурсгагдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Тэр бүх хүнээс, тухайлбал езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калкол, Дарда нараас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстэн даяар дуурсав.

Gade chapit la Kopi




1Хаад 4:31
16 Referans Kwoze  

Дуучид болох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ.


Зерахын хөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд бүгд тавуулаа болой.


харагтун, Би чиний хүссэний дагуу үйлдлээ. Харагтун, би чамд мэргэн, ухааран ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй бөгөөд чиний дараа ч чамтай адил хүн гарч ирэхгүй юм.


Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос агуу зүйл байна.


Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож эднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа Нэгэн байна.


Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах болой. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү,


Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг.


Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.


Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан, Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.


Бурхан түүний зүрхэнд өгсөн билиг ухааныг нь сонсох гэж дэлхийн бүх хаад Соломонд бараалхахыг хүсэмжилдэг байлаа.


Ингээд Иоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон


тэрээр хаанд —Таны үгс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон билээ. Сонссон бүхэн маань үнэхээр үнэн болохыг мэдлээ.


Шебагийн хатан хаан ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд түүнийг зорин иржээ.


Соломоны уламжлуулсныг Хирам сонсоод машид баярлан, —Давидад агуу үндэстнийг нь захирах мэргэн хүү заяасан ЭЗЭН өнөөдөр магтагдах болтугай хэмээн өгүүлэв.


Хаан тэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite