Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 3:2 - Ариун Библи 2004

2 Тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Харин тэр өдрүүдийг хүртэл ЭЗЭНий нэрд зориулан босгосон өргөө байгаагүй тул ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөсөөр байлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 3:2
17 Referans Kwoze  

Иехошафат өөрийн эцэг Асагийн бүх замаар замнаж, ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдсэнээрээ тэр замаас гажаагүй. Гэвч тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж зайлуулаагүй бөгөөд ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөн, утлага уугиулсаар л байв.


Тэгсэн хэдий ч ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр зөвхөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөсөөр байв.


Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.


Миний эцэг Давид өөрийн Бурхан ЭЗЭНий нэрд өргөө барьж өгч чадаагүй билээ. Ингэсэн нь ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл түүний эргэн тойронд байсан дайн тулаануудаас болсныг хаантан та мэднэ.


Чи харсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөж болохгүй, болгоомжтой бай.


Тэд хариулан —Тийм ээ, тэр та нарын урд явж байна. Одоо хурдлагтун, ард олон өнөөдөр мөргөлийн өндөрлөг дээр тахил өргөх тул тэр өнөөдөр хотод ирсэн юм.


Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж, Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.


Учир нь тэд ч бас өндөр толгод бүхний орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.


Гэвч мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.


Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов.


Дараа нь Иехоаш тахилч нарт хандан —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг


Гэвч мөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш гэм буруугүй байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite