Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 22:40 - Ариун Библи 2004

40 Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан, хаан болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

40 Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан хаан болжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 22:40
13 Referans Kwoze  

Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилийн хаан Ахазиатай нэгдэв. Ингэснээрээ тэр бузар муу хэрэг хийв.


Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёр дахь жилд Иехорам түүний оронд хаан болов.


Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжаар унан бэртжээ. Тэрээр элч нарыг илгээн, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.


Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар жилд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ.


Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд оршуулагджээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ. Түүний хүү Абиам түүний оронд хаан болов.


Харин Хадад Египетэд байхдаа Давидыг өвөг эцгүүдтэйгээ нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод, —Намайг төрсөн нутаг уруу минь явуулаач гэж Фараоноос хүсэв.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан билээ.


Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно.


ЭЗЭН Мосед хандаж —Чи удахгүй өвөг дээдсийнхээ хамт нойрсох болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа босож, харийн бурхдыг садарлан дагаж, Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно.


Ахабын бусад үйлс, хийсэн бүх ажлууд, түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотуудын тухай Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?


Израилийн хаан Ахабын дөрөвдүгээр жилд Асагийн хүү Иехошафат Иудагийн хаан болов.


Соломон эцэг өвгөдийн хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаан болов.


Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн өөрийн эцэг, эх болон Израилийг гэмд унагасан Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite