Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 22:39 - Ариун Библи 2004

39 Ахабын бусад үйлс, хийсэн бүх ажлууд, түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотуудын тухай Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

39 Ахабын бусад үйл хэрэг, хийсэн бүхэн нь мөн түүний босгон барьсан зааны ясан ордон болон бүх хотын тухай Израилийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?

Gade chapit la Kopi




1Хаад 22:39
16 Referans Kwoze  

Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно. Зааны ясан байшингууд бас сөнөж, агуу байшингуудыг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та нар бол зааны ясан орнуудад хажуулж, буйдан дээрээ сунан хэвтэгчид бөгөөд сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.


Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.


Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй. Зааны ясан ордноос гардаг Утсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.


Омрийн хийсэн бусад үйл явдал болон түүний хүч чадал нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?


Зимрийн бусад үйлс болон түүний гаргасан хуйвалдаан Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?


Баашагийн хүч чадал, хийсэн үйлс зэрэг бусад зүйлс нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?


Надабын бусад үйлс болон хийсэн бүхнийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглээгүй гэж үү?


Асагийн хийсэн бусад зүйлс, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхнийг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэнгүй гэж үү? Харин өтлөн хөгширсөн үедээ тэрээр хөлдөө өвчтэй болов.


Иеробоамын хэрхэн дайн хийж, хэрхэн хаанчилсан зэрэг бусад үйлсийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэн юм.


Хаанд далайд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд байдаг байв. Гурван жил бүрд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, мич болон тогос авчирдаг байжээ.


Үүнээс гадна хаан зааны ясаар асар том сэнтий урлан, шижир алтаар бүрэв.


Ахаб эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Ахазиа орыг нь залгамжлан, хаан болжээ.


Ахазиагийн хийсэн бусад үйлс Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?


Шаллумын бусад үйлс болон түүний зохиосон хуйвалдаан, харагтун, тэдгээр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite