Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 22:30 - Ариун Библи 2004

30 Израилийн хаан Иехошафатад хандан —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 Израилийн хаан, Иехошафатад —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн хувцсаа өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад тулалдаанд орлоо.

Gade chapit la Kopi




1Хаад 22:30
10 Referans Kwoze  

Харин Иосиа түүнээс эргэлгүй, түүнтэй дайтахаар зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амаас гарсан Некогийн үгийг ч сонсолгүй, харин Мегиддогийн талд тулалдахаар ирэв.


“Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр —Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Тэд бие биедээ худлыг хэлдэг. Тэд зусардагч уруулаараа хоёр зүрх гарган ярьдаг.


Израилийн хаан Иехошафатад хандан —Би зүсээ хувиргаад, тулалдаанд орно, харин та өөрийн нөмрөгүүдээ өмсөгтүн гэв. Израилийн хаан зүсээ хувиргаад, тэд тулалдаанд орлоо.


Тэр үед Израилийн хаан болон Иудагийн хаан Иехошафат нар ёслолын дээлээ өмсөн, Самари хотын хаалганы үүдэнд, үтрэмд өөр өөрсдийн сэнтийд заларсан байв. Эш үзүүлэгчид бүгд л тэдний өмнө эш үзүүлцгээж байлаа.


Эш үзүүлэгч тэндээс холдож, нүднийхээ дээгүүр боолт ороон зүсээ хувиргаад, замын хажууд хааныг хүлээн зогсов.


Иеробоам эхнэртээ —Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.


Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite