Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 22:19 - Ариун Библи 2004

19 Микаиа —Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Микаиа —Тиймээс ЭЗЭНий үгийг сонсогтун! ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.

Gade chapit la Kopi




1Хаад 22:19
30 Referans Kwoze  

Өөр нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд Сатан бас ЭЗЭНий өмнө өөрийгөө үзүүлэхээр тэдний дунд ирэв.


Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.


Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм.


Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?


Тэр тэнгэр элч нарын тухай “Тэр тэнгэр элч нараа салхи болгож, үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол,


Хүний хүү, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, өөрсдийн зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хандан “ЭЗЭНий үгийг сонсогтун!


Харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар,


Тиймээс Иерусалим дахь энэ ард түмнийг захирагч, шооч хүмүүс ээ. ЭЗЭНий үгийг сонсогтун.


Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бидний Бурханы зааварт чих тавигтун.


Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ.


Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно.


Мирт моддын дунд зогсож байсан өнөөх хүн —Эдгээрийг дэлхий даяар явуулахаар ЭЗЭН илгээсэн юм хэмээн хариулав.


Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна.


тийм нөхцөлд, Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд амьдрахаар шийдвэл,


Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгсөд та нар ЭЗЭНий үгийг сонсогтун.


Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургуудаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.


ЭЗЭНий Сүнс Саулаас салсан бөгөөд ЭЗЭНээс ирсэн муу сүнс түүнийг айлган сүрдүүлэв.


ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” хэмээн асуулаа. Нэг нь “Би тэгье” гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа.


Дараа нь Мосе Аарон, Надаб, Абиху болон Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,


Израилийн Бурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа.


Тэр сургаалт зүйрлэлээр ярин өгүүлсэн нь —Беорын хүү Балаамын зөн ба нүд нь нээлттэй хүний зөн.


Та нарын дунд гаднын бурхан бүү байг. Та нар харийн бурханд бүү мөргө.


Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Swiv nou:

Piblisite


Piblisite