Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 21:5 - Ариун Библи 2004

5 Харин түүний эхнэр Иезебел түүн уруу ирээд, —Юунд чиний сэтгэл дүнсийгээд, чи хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Харин түүний эхнэр Иезебел түүн дээр ирээд —Юунд чи дүнсгэр царайлаад хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ.

Gade chapit la Kopi




1Хаад 21:5
10 Referans Kwoze  

Тэгэхэд Естер өөрийг нь халамжлуулахаар хааны томилсон түүний тайгануудаас Хатахыг дуудан, энэ нь юу болоод яагаад ийм юм болов гэдгийг мэдүүлэхээр түүнийг Мордехаи дээр оч гэж тушаав.


Тиймээс хаан надад —Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниглалаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш ихэд айв.


Ахабтай адил эхнэр Иезебелийнхээ уруу таталтанд автан ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйл хийхээр өөрийгөө худалдсан хүн урд өмнө байгаагүй билээ.


Тэгэхэд Иезебел Елиад хүн илгээн, —Хэрэв би маргааш өдийд чиний амийг тэдгээр эш үзүүлэгчдийн амь шиг болгохгүй бол өөрийн бурхдаасаа ялыг аваг. Үгүй ээ, үүнээс ч илүү гай гамшгийг түүнээс аваг гэж хэлүүлжээ.


Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.)


Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ.


Тэр Амнонд —Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд —Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв.


Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ.


“Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уцаарлан орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан хоол ч идсэнгүй.


Хаан түүнд —Би иезреел хүн Наботтай ярилцаж, түүнд “Усан үзмийн цэцэрлэгээ надад мөнгөөр худалдаач. Эсвэл чамд таалагдвал оронд нь би чамд өөр усан үзмийн цэцэрлэг өгье” гэсэн боловч тэрээр “Би чамд усан үзмийн цэцэрлэгээ өгөхгүй” гэв гэж хариулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite