Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 21:4 - Ариун Библи 2004

4 “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уцаарлан орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан хоол ч идсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 “Эцэг өвгөдийнхөө өвийг би танд өгөхгүй” гэж Иезреел хүн Наботын хэлсэн үгнээс болж Ахаб гэртээ их л дүнсгэр, уур уцаартай орж ирэв. Тэрээр орон дээрээ хэвтэж, нүүрээ буруулан юу ч идсэнгүй.

Gade chapit la Kopi




1Хаад 21:4
21 Referans Kwoze  

Израилийн хаан дүнсгэр царайлан, уцаартайгаар гэр уруугаа явж, Самарид ирлээ.


Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог.


Диаволд байр бүү өг.


Тэгэхэд Бурхан Ионад —Энэ ургамлаас болж уурлах шалтгаан чамд байна гэж үү? хэмээн айлдсанд, Иона —Надад үхтлээ уурлах шалтгаан байна гэж хэлэв.


Гэвч Иона үүнд ихэд дургүйцэн уурлаж,


Нүд юу харж байгаа нь сэтгэл юу хүсэж байгаагаас илүү чухал юм. Энэ нь бас хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил юм.


Уур хорсол нь мунхаг хүнийг алж, атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.


Гэвч Набот Ахабт —Эцэг өвгөдийнхөө өмчийг танд өгөх явдлаас ЭЗЭН намайг хол байлгаг гэв.


Тэр Амнонд —Хааны хүү минь, юунд та өдөр бүр ийм дарамттай байна вэ? Та надад хэлэхгүй юм уу? гэхэд, Амнон түүнд —Би ах Абсаломынхаа дүү Тамарт дурлав гэв.


Амнон дүү бүсгүй Тамараас болж маш их бачимдсаны улмаас өвдөв. Учир нь Тамар онгон байсан бөгөөд Амнон түүнд ямар нэг юм хийнэ гэхэд хэцүү санагдаж байв.


Харин Саул үүнээс татгалзан, —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож, дэвсгэр дээр суув.


Түүний дараа ийм нэгэн явдал боллоо. Иезреел хүн Набот нь Иезреелд, Самарийн хаан Ахабын ордны хажууд усан үзмийн цэцэрлэгтэй байжээ.


Харин түүний эхнэр Иезебел түүн уруу ирээд, —Юунд чиний сэтгэл дүнсийгээд, чи хоол идэхгүй байгаа юм бэ? гэлээ.


Гэлээ ч би иудей хүн Мордехаиг хааны дааман хаалганы дэргэд суугааг харах бүр энэ бүхэн миний сэтгэлд нийцэхгүй юм хэмээв.


ЭЗЭН —Чамд уурлах шалтгаан байна уу? гэжээ.


Нар мандахад Бурхан дорнын халуун салхийг бэлтгэж, Ионагийн толгой наранд цохиулж, тэрээр доройтож, үхэхийг хүсэмжлэн —Надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite