Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 21:14 - Ариун Библи 2004

14 Ингээд тэд —Набот уруу чулуу шидэж алжээ хэмээх үгийг Иезебелд илгээжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Ингээд тэд Иезебелд —Набот уруу чулуу шидэж, тэр үхсэн хэмээн хэл илгээжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 21:14
6 Referans Kwoze  

Нүгэлтэнд тохиолдвол зохих явдал шударга хүнд учирч, шударга хүний хүртвэл зохихыг нүгэлтэн завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л утгагүй гэж би хэлнэ.


Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.


Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж, —Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.


Набот чулуугаар шидүүлэн алуулсан гэдгийг Иезебел сонсоод Ахабт хандан —Босогтун. Иезреел хүн Наботын мөнгөөр өгөхөөс татгалзаад байсан усан үзмийн цэцэрлэгийг өмчлөн аваарай. Учир нь Набот амьд биш, үхсэн билээ гэв.


Элч ирээд, түүнд —Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд, Иехү —Тэдгээрийг дааман хаалганы орох үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite