Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:6 - Ариун Библи 2004

6 Харин маргааш яг энэ цагийн орчимд би өөрийн түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд авч явах болно” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Харин маргааш яг энэ цагийн орчимд би түшмэдээ чам уруу илгээх болно. Тэд чиний гэр болон түшмэдийн чинь гэрийг нэгжиж, чиний хувьд үнэтэй гэгдэх юм болгоныг чинь тэд гартаа авч явах болно” гэв.

Gade chapit la Kopi




1Хаад 20:6
13 Referans Kwoze  

Та нар Миний алт, мөнгийг авч, Миний үнэт эрдэнэсийг өөрсдийнхөө сүмүүд уруу зөөн явсан бөгөөд


Тэр хулсан дунд цэцэглэн хөгжсөн ч дорнын салхи салхилж, ЭЗЭНий салхи цөлөөс ирж байна. Түүний оргилуурууд нь ширгэж, булаг нь хатах болно. Түүний бүх л үнэт эдлэлийн эрдэнэсийн санг хоосруулна.


Түүний бүх үнэт зүйлсийн дээр өстөн гараа сунгав. Учир нь Таны цуглаан уруу нэвтрэх ёсгүй гэж Таны тушаасан үндэстнүүд түүний ариун газар уруу нэвтрэхийг тэрээр харжээ.


Зовлон ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим урьдын өдрүүдэд байсан өөрийн бүх үнэт зүйлийг дурсан санагалзана. Ард түмэн өстний гарт унасан ч хэн ч түүнд туслаагүй. Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана.


Шүтээнүүдийг үйлдэгчид бүгдээрээ юу ч биш. Тэдний нандигнадаг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэр ч байтугай, тэдний өөрсдийнх нь гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно.


мянган дарикийн үнэтэй хорин алтан хул, алт мэт үнэтэй гялалзсан хоёр хүрэл савыг жинлэж өгөв.


Давид Гадад —Би асар их шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу учир Түүний гарт өөрсдийгөө даатгая. Харин намайг хүний гарт битгий өгөөч гэв.


Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж,


Тэгэхэд элч нар Ахаб уруу буцаж ирэн, —Бен-хадад ийнхүү хэлж байна. “Өмнө нь би чамд «Чи надад алт, мөнгө, эхнэр, хүүхдүүдээ өг» гэсэн үг илгээсэн билээ.


Израилийн хаан улсынхаа бүх ахмадуудыг цуглуулан, —Энэ хүн ямар хэцүү зүйл шаардаж буйг хараач? Тэрээр над уруу элч илгээн миний эхнэр хүүхдийг болон алт мөнгийг авахыг хүсэхэд би татгалзсангүй гэжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite