Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 20:39 - Ариун Библи 2004

39 Хаан хажуугаар өнгөрөх үед, тэрээр хааныг дуудан хашхирч —Таны боол би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай. Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно, эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

39 Хаан хажуугаар өнгөрөх үед тэрээр хааныг дуудан хашхирч —Таны зарц би дайны талбар дээр очсон билээ. Тэгтэл нэг хүн надад олзны хүнийг дагуулан ирээд, “Энэ хүнийг манаж бай! Хэрэв ямар нэг шалтгаанаар энэ хүн зугтвал чиний амь түүний амийн оронд байх болно эсвэл чи нэг мөнгөн талант төлөх хэрэгтэй” гэсэн билээ.

Gade chapit la Kopi




1Хаад 20:39
14 Referans Kwoze  

Тэгээд тэд өргөл болон шатаалт тахилуудыг өргөхөөр дотогш оров. Иехү өөртөө зориулаад наян хүнийг гадаа байрлуулан зогсоож, —Би та нарын гарт оруулах хүмүүсээс нэгэнд ч гэсэн зугтах боломж олгосон хэн боловч түүний оронд өөрийн амийг өгнө шүү гэж анхааруулав.


Хүний баялаг өөрийнх нь амийг золиосолж магадгүй. Харин ядуу хүн аюул заналыг үл сонсоно.


Тэр эр ямар ч төлөөсийг хүлээж авахгүй, Мөн хичнээн бэлэг сэлт өглөө ч сэтгэлийг нь засаж эс чадна.


Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй, Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.


Уур хилэн жигшүүлтэл чамайг уруу татаг. Чиний төлөөсийн агуу байдал чамайг эргүүлэхийг бүү зөвшөөр.


Тэрээр хаанд —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Миний устгахаар шийдсэн хүнийг чи гараасаа мултлан явуулсан тул чиний амь түүний амийн оронд өгөгдөж, мөн чиний ард түмэн түүний ард түмний оронд мөхөх болно” хэмээсэн гэлээ.


Хэрэв түүнд мөнгөн төлөөс ногдуулбал, тэр өөрийн амийг аврахын төлөө ногдсон төлөөсийг хэд ч бай төлнө.


Таны боол энд ч, тэнд ч ажиллаад завгүй байх үед өнөөх хүн зугтаж одсон юм гэв. Израилийн хаан түүнд —Чи өөрөө ингэж шийдсэн тул чамд ирэх шийтгэл ийнхүү байх болтугай гэв.


ЭЗЭНий ажлыг хайнга хийдэг нэгэн хараагдах болтугай. Цуснаас илдээ баригч нэгэн хараагдах болтугай.


Swiv nou:

Piblisite


Piblisite