Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 2:42 - Ариун Библи 2004

42 Тиймээс хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд, түүнд —Би чамайг ЭЗЭНээр тангараглуулан, хатуу сануулахдаа “Чи тодорхой мэдэж ав. Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө заавал үхнэ” гэж хэлсэн бус уу? Чи өөрөө ч надад “Хэлсэн үг тань сайн байна” гэж хэлсэн шүү дээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

42 Тиймээс хаан, Шимеиг дуудуулахаар илгээж, ирэхэд нь түүнд —Би чамд “Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө чи заавал үхнэ гэдгээ мэдэж ав” гэж урьдаас сануулж, чамайг ЭЗЭНээр тангараглуулж байсан бус уу? Чи өөрөө ч надад “Миний сонссон үг зүйтэй байна” гэж хэлсэн шүү дээ.

Gade chapit la Kopi




1Хаад 2:42
6 Referans Kwoze  

тэр “Зохисгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?


Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.


Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэг Боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм. Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.


Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгджээ.


Гэтэл юунд чи ЭЗЭНий тангараг болон миний чамд даалгасан тушаалыг сахисангүй вэ? гэж зэмлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite