Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 2:35 - Ариун Библи 2004

35 Хаан Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

35 Хаан, Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.

Gade chapit la Kopi




1Хаад 2:35
19 Referans Kwoze  

Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас халсан. Ингэснээр Елигийн гэр бүлийнхний талаар Шилод хэлсэн ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлжээ.


Ийнхүү тэд тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөн, түүнийг ЭЗЭНий өмнө удирдагч болгон, Задокийг тахилчаар томилжээ.


Давид Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ.


Иехоиадагийн хүү Бенаиа нь цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилчид,


Энэ нь Дуулал номд “Түүний орон гэр нь эзгүйрч, Хэн ч түүнд нь бүү орогног” гээд, “Үүргийг нь өөр нэгэн гүйцэтгэг” гэж бичигджээ.


Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч. Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.


Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр хэсэглэн бяцлаж, тэдний оронд бусдыг тавьдаг.


Гэвч Миний зүрх болон Миний сэтгэлд байгаа зүйлсийн дагуу үйлдэх үнэнч тахилчийг Би Өөрийнхөө төлөө өргөмжилнө. Би түүнд бат бэх гэрийг барьж өгнө. Тэр үргэлж Миний тосолсон хүний өмнө алхах болно.


Дараа нь тахилч Задок, Абиатар нарыг болон левичүүд болох Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг Давид дуудан


Харин хойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв.


Надад үйлчлэхийн тулд Надад ойртох Задокийн үр удмаас гаралтай левичүүдийн тахилч нарт нүглийн төлөөх тахил болгож залуу бухыг чи өгөх ёстой” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Харин таны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй.


Хаан тэдэнд —Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач.


Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив.


Гуравдугаар сард их цэргийн гурав дахь жанжин буюу тэргүүлэгч бол тахилч Иехоиадагийн хүү Бенаиа юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.


Хилкиа нь Шаллумын хүү, Шаллум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү,


Swiv nou:

Piblisite


Piblisite