Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 19:19 - Ариун Библи 2004

19 Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа Елишагийн дэргэд очоод, өөрийн нөмрөгөө түүнд нөмөргөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа нөмрөгөө түүнд нөмөргөв.

Gade chapit la Kopi




1Хаад 19:19
14 Referans Kwoze  

Елиа нөмрөгөө авч эвхээд усыг цохиход тэр нь хоёр тийш хуваагдсанд тэр хоёр хуурай газраар гатлан гарлаа.


Саул тэр эмээс —Түүний дүр төрх нь ямар вэ? гэж асуусанд тэр эм —Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд, нүүрээрээ газар хүртэл мэхийн, хүндэтгэл үзүүлэв.


Харин тэр «Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан билээ» гэнэ.


Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон, агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд, —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? хэмээв.


ЭЗЭНий тэнгэр элч ирж, Абиезри хүн Иоашт харьяалагдах Офрад байдаг царс модон доор суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд улаан буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв.


Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ.


Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь —Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.


Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.


Саул үхрээ туун, талбайгаас буцаж ирж байв. Саул —Хүмүүс уйлалдаад, юу болж байгаа юм бэ? гэж асуусанд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.


Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тослож, бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.


Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite