Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 19:14 - Ариун Библи 2004

14 Елиа —Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартан, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Елиа —Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.

Gade chapit la Kopi




1Хаад 19:14
15 Referans Kwoze  

«Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд Би тэднийг үл хайхрав» гэж Эзэн айлдаж байна.


Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Миний эсрэг урвасан.


Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.


Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно”.


Үнэн зөв нь гэрэл гэгээ мэт, аврал нь шатаж буй бамбар мэт ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.


Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ.


Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй, Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.


Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.


хүмүүс “Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,


«Эзэн, тэд Таны эш үзүүлэгчдийг алсан. Тэд Таны тахилын ширээнүүдийг нураан хаясан. Би ганцаараа үлдсэн бөгөөд тэд амийг минь хайж байна» гэсэн.


Тэгээд Елиа ард түмэнд хандан —ЭЗЭНий эш үзүүлэгчээр ганцхан би үлджээ. Харин Баалын эш үзүүлэгч дөрвөн зуун тавин хүн байна.


Үүний дараа Елиа бүх ард түмэнд —Над уруу ойртон ирэгтүн гэв. Бүх ард түмэн түүн уруу ойртон ирлээ. Тэрээр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгов.


Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite