Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 16:30 - Ариун Библи 2004

30 Омрийн хүү Ахаб өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 Омрийн хүү Ахаб өмнөх байсан бүгдээс ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэв.

Gade chapit la Kopi




1Хаад 16:30
11 Referans Kwoze  

Омри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг хийсэн төдийгүй түүний үйлс нь өмнөх хаадынхаас ч илүү харгис байлаа.


Ахабтай адил эхнэр Иезебелийнхээ уруу таталтанд автан ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйл хийхээр өөрийгөө худалдсан хүн урд өмнө байгаагүй билээ.


Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар мууг үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан.


Хэдийгээр эцэг эх шигээ байгаагүй ч тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ. Учир нь тэрээр эцгийнхээ бүтээсэн Баалын баганануудыг зайлуулсан юм.


Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв.


Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ.


Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав.


Тэрээр Баалд үйлчлэн, мөргөж, эцгийнхээ хийсэн бүхнээр ЭЗЭН Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэжээ.


Иорам Иехүг хараад —Иехү, амар амгалан уу? гэж асуусанд Иехү —Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ? хэмээв.


Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн боловч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг үйлдээгүй билээ.


харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, бас чиний гэр бүл болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас


Swiv nou:

Piblisite


Piblisite