Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 14:5 - Ариун Библи 2004

5 ЭЗЭН Ахиад —Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 ЭЗЭН, Ахиад —Харагтун, Иеробоамын эхнэр өвчтэй хүүгийнхээ талаар үг асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж ярь. Тэр орж ирэхдээ өөрийгөө танигдахааргүйгээр зүсээ хувиргасан байна гэж айлдсан байлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 14:5
8 Referans Kwoze  

Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Эмэгтэй толгод уруу Бурханы хүн уруу ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи, учир нь түүний сэтгэл дотор нь шаналж байна. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан, надад хэлсэнгүй гэв.


Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд —Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.


Хаалгаар орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод —Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно вэ? Би чам уруу муу мэдээ аваачихаар илгээгдсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite