Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 12:31 - Ариун Библи 2004

31 Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд бунхан босгож, Левийн хөвгүүдээс гадна янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

31 Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд шүтээн босгож, Левийн хөвгүүд бус янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ.

Gade chapit la Kopi




1Хаад 12:31
14 Referans Kwoze  

Та нар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүд болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газруудын ард түмнүүдийн адилаар өөрсдөдөө зориулан тахилч нарыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг залуу бух, долоон хуцыг авчран ирэх хэн ч гэсэн бурхад бус хоосон зүйлийн тахилч болж болдог гэнэ.


Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тэдний төлөө үйлдэж байсан мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов.


Тиймээс чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн үүргийг гүйцэтгүүл. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэв.


Гилеадад хууль бус явдал байна уу? Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.


Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, өөрийн гоо үзэсгэлэнг жигшүүрт зүйл болгон, садар самуунаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан.


Тэр цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг алжээ. Түүний хүүр зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд, мөн хажууд нь арслан зогсож байлаа.


Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд сэтгэлдээ хөлсөө тэсэж ядан хүлээж байгаа. Эс тэгвэл тэрээр чамайг ЭЗЭНд мэдүүлж, тэр нь чамд нүгэл болох вий.


Гэвч үндэстэн бүр өөрсдийн бурхдыг бүтээсээр, тэднийгээ Самарийн хүмүүсийн босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа тавьжээ.


Тэгэхэд Бетелийн тахилч Амазиа нь Израилийн хаан Иеробоамд үг илгээн, —Израилийн гэрийн дунд Амос таны эсрэг хуйвалдсан. Түүний бүх үгсийг энэ газар тээх чадваргүй юм.


Учир нь тэд ч бас өндөр толгод бүхний орой дээр ба ногоон мод бүрийн доор өөрсдөдөө зориулж мөргөлийн өндөрлөгүүд, онгон баганануудыг болон Ашерагийн модон шонг босгож тавив.


Тиймээс Самариас цөллөгт аваачигдсан тахилч нарын нэг ирж, Бетелд амьдран, тэд ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд заан сургав.


Swiv nou:

Piblisite


Piblisite