Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 11:34 - Ариун Библи 2004

34 Харин Миний тушаал заавруудыг сахиж байсан Миний сонгосон Миний зарц Давидыг бодож Соломоныг амьдралынх нь туршид түүний гараас бүх хаанчлалыг авахгүй, хаан хэвээр үлдээнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

34 Харин Миний тушаал болоод журмыг сахиж байсан Өөрийн минь сонгосон зарц Давидынхаа төлөө Соломоны амьдралынх нь бүх өдрүүдэд түүний гараас бүхэл хаанчлалыг авахгүй, харин Би түүнийг ноён хэвээр байлгана.

Gade chapit la Kopi




1Хаад 11:34
11 Referans Kwoze  

ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөд би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.


Чихээ нээ! Над уруу ир! Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун. Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.


Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй, Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.


чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой! Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм. Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.


Тэрээр Иеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно.


Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ.


Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн.


Харин Би хүүгийнх нь гараас хаанчлалыг булаан, арван овгийг чамд өгөх болно.


Нэг удаа Та Өөрийн ариун хүмүүст үзэгдэл дотор айлдаж, “Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн. Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн.


Хэрэв чи эцэг Давид шигээ Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал, Би чиний амьдралыг уртасгана гэж айлдлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite