Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 11:1 - Ариун Библи 2004

1 Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Харин Соломон хаан Фараоны охины хажуугаар моаб, аммон, едом, сидон, хит гэх мэт олон харь эмэгтэйг хайрладаг байлаа.

Gade chapit la Kopi




1Хаад 11:1
20 Referans Kwoze  

Тэр хүн өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй. Тэрээр өөртөө зориулан алт мөнгөө арвижуулж болохгүй.


Энэ нь чамайг хорон муу эмээс болон Садар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ.


Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм.


Мөн үгээрээ уяраан уруу татагч садар эмээс салгахын тулд юм.


Өөрсдийн бурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав.


Садар эмийн ам гүн цооног юм. ЭЗЭНд хараагдсан хүн тэр цооногт унана.


Дараа нь Соломон гэрлэлтээр дамжуулан Египетийн хаан Фараонтай холбоо тогтоож, охиныг нь авав. Тэрээр өөрийн гэр, ЭЗЭНий өргөө болон Иерусалим хотын хэрмийг бүхэлд нь барьж дуусгах хүртлээ хатнаа Давидын хотод байлгав.


Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна.


Чи эхнэрийгээ амьд байхад нь дээр нь нэмэн түүний эгч дүүтэй гэрлэн хурьцаж, тэднийг өрсөлдөгчид болгож болохгүй.


Чи тэдний охидоос хөвгүүддээ авч, тэдний охид нь бурхадтайгаа завхайрч, бас чиний хөвгүүдийг бурхадтайгаа завхайруулах вий.


Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ.


Эд бүгд харь эхнэрүүд авсан бөгөөд тэдний зарим нь тэдгээрээс хүүхэдтэй байв.


Эмэгтэй хүний төлөө хүчээ барж үл болно. Хаадыг сүйтгэгч нарт хүсэл зоригоо эзэмдүүлж үл болно.


Соломоны хүү Рехобоам Иудаг захирч байлаа. Рехобоам хаан болохдоо дөчин нэгэн настай байсан бөгөөд Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос ЭЗЭНий сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ.


Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд оршуулагджээ. Түүний эх нь аммон эм Наама байжээ. Түүний хүү Абиам түүний оронд хаан болов.


Эдгээр явдал өнгөрсний дараа ноёд надад хандан, хэлрүүн —Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд нь энэ нутгийн хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлалгүй, канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудын жигшүүрт зүйлийг дагаж,


тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр болгон авч, ариун үндэстэнг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Үнэндээ ноёд, захирагчдын гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite