Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Хаад 1:5 - Ариун Библи 2004

5 Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн —Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Тэр үед Хаггитын хүү Адониа —Би хаан болно хэмээн өөрийгөө дөвийлгөж байв. Тэрээр өөртөө тэрэгт цэрэг, морьтонгууд мөн өөрийнх нь урд гүйх тавин хүнийг бэлдүүлжээ.

Gade chapit la Kopi




1Хаад 1:5
19 Referans Kwoze  

Үүний дараа Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж, мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов.


Дөрөв дэх хөвгүүн нь Хаггитын хөвгүүн Адониа, тав дахь хөвгүүн нь Абиталын хөвгүүн Шефатиа,


Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.


Юу гэвэл өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагч өргөмжлөгдөнө гэв.


Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж, тэдний эрдэнэсийн санд эцэс төгсгөл алга. Тэдний нутаг морьдоор дүүрч, тэдний тэрэгнүүд эцэс төгсгөлгүй аж.


Сүйрлийн өмнө хүмүүний зүрх ихэмсэг байдаг бол Хүндлэлийн өмнө даруу зан байдаг.


Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.


Тэгээд Давид хаан бүх чуулганд хандан —Бурханы сонгосон миний хүү Соломон нас бага, туршлагагүй бөгөөд ажил ч маш агуу байна. Учир нь энэ сүм хүнд зориулагдаагүй, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан билээ.


Миний бүх хөвгүүнээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийд залахаар сонгов.


Тийм учраас одоо намайг босгож, Давид эцгийн минь сэнтийд залсан бөгөөд амласнаараа надад гэр байгуулж өгсөн ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Өнөөдөр Адониа заавал үхэх болно гэж хэлэв.


Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн —Бидний эзэн Давид мэдээгүй байхад Хаггитын хүү Адониа хаан болчихсон гэдгийг та сонсоогүй юу?


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Гуравдугаар хүү нь Гешурын хаан Талмаин охин Маахагаас төрсөн Абсалом, дөрөвдүгээр хүү нь Хаггитаас төрсөн Адонаи,


Шехемийн бүх ахлагчдын өмнө хэлэгтүн. “Иеруббаалын бүх хөвгүүд болох далан хүн та нарыг захирах, эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ?” гэж асуу. Би та нарын яс махны тасархай гэдгийг ч санагтун гэв.


Тэр охин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.


Тэрээр —Уг нь хаанчлал минийх байх ёстой байсан бөгөөд бүх Израиль намайг хаан болохыг хүсэж байсныг та мэднэ. Гэвч ЭЗЭНий хүсэл учраас хаанчлал одоо миний дүүгийнх болсон билээ.


Нэгэн удаа Хаггитын хүү Адониа Соломоны эх Батшебад бараалхав. Батшеба —Чи амар тайван ирэв үү? гэж асуухад, тэрээр —Амар тайван гэж хариулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite