Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Иохан 4:15 - Ариун Библи 2004

15 Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэрээр Бурханы дотор байна.

Gade chapit la Kopi




1Иохан 4:15
15 Referans Kwoze  

Есүс бол Бурханы Хүү мөн гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?


Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно.


Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.


Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас ирсэн бөгөөд


Түүний тушаалуудыг сахигч нь Түүний дотор байж, Тэр түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр дамжуулан бид мэддэг.


мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ.


Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор бүрэн төгс болно.


Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.


Би та нарт хэлье. Хүмүүсийн өмнө Намайг хүлээн зөвшөөрөгч аливаа хүнийг Хүний Хүү Бурханы тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрөх болно.


Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн.


Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна.


Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий.


Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Хэрэв эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүү болоод Эцэгийн дотор байх болно.


Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм.


[Филип —Хэрэв чи бүх зүрхээрээ итгэвэл, болно гэсэнд тэр —Есүс Христ бол Бурханы Хүү мөн гэдэгт би итгэж байна хэмээн хариулав.]


Swiv nou:

Piblisite


Piblisite