Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




1Иохан 3:7 - Ариун Библи 2004

7 Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нэгэн нь Түүний зөвт байгаачлан зөвт байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөвийг үйлдэгч нь Түүний зөвт байгаачлан зөвт юм.

Gade chapit la Kopi




1Иохан 3:7
28 Referans Kwoze  

Хэрэв та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас мэднэ.


Учир нь Хуулийг сонсогчид нь Бурханы өмнө зөв байх бус, харин Хуулийг биелүүлэгчид нь зөвтгөгдөх болно.


Түүнд ийнхүү найдаж байгаа аливаа хүн өөрийгөө цэвэршүүлдэг. Учир нь Тэр цэвэр ажээ.


Та нарыг мэхлэхийг оролдож буй хүмүүсийн талаар эдгээрийг би та нарт бичсэн.


Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.


Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан. Тиймээс Бурхан, Таны Бурхан Таныг Баяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.


Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов.


Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна.


Шударга ёсыг сахигчид, Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч,


бид бүх өдрүүдийнхээ турш Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор Түүнд үйлчлэхийн тулд болой.


Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм.


Ингэхдээ Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.


Би та нарт хэлье, хэрэв та нарын зөвт байдал чинь фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол, та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй.


Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.


Абрахам ч бүх олзныхоо аравны нэгийг түүнд таслан өгчээ. Түүний нэрийг орчуулбал эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Энх тайвны хаан” авай.


харин Хүүгийн тухай “Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед. Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн.


Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.


Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая.


Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite