Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Үйлс 7:2 - Ариун Библи 2013

2 Тэгтэл тэр ингэж хэлэв. —Эрчүүд ахан дүүс, эцгүүд ээ! намайг сонс. Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас ч өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Тэгтэл тэр ингэж хэлэв. —Ах дүү нар аа, өвгөд өө, намайг сонс! Бидний өвөг Абрахамыг Харран нутагт суурьшихаас өмнө түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,

Faic an caibideil Dèan lethbhreac




Үйлс 7:2
29 Iomraidhean Croise  

Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ.


Тэгээд ЭЗЭН, Абрамд айлдахдаа: —Чи эх нутгаасаа, төрлүүдээсээ мөн эцгийнхээ гэрээс гарч чамд Миний харуулах нутаг уруу явагтун.


Абрам эхнэр Сараи, дүүгийнхээ хүү Лот болон Харанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад тэд Канаан нутгийг зорин хөдөлжээ. Тэгээд тэд Канаан нутагт орж ирэв.


Тэрээр Абрамд —Би бол чамд энэ газар нутгийг өгч өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд


Иаков тэдэнд —Ах дүү нар минь, нутаг хаана вэ? гэж асуусанд тэд —Бид Хараных гэжээ.


Абрамыг сонгож, Түүнийг халдеичуудын Ураас гаргаж, Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн нь ЭЗЭН Бурхан билээ.


Сүр жавхлангийн энэ Хаан хэн бэ? Түг түмдийн ЭЗЭН, Тэрээр сүр жавхлангийн Хаан болой. Села


Сүр жавхлангийн Хаан орж ирлээ, Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн!


ЭЗЭНий дуу хоолой Усан дээгүүр байх ажгуу. Алдрын Бурхан нүргэлмүй. Их усан дээгүүрх ЭЗЭН буюу.


Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүд буюу миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?


Өвөг эцэг Абрахамыгаа, Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар. Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан Ерөөж түүнийг харин Би олшруулсан.


Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв.


Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч. [Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд Таных. Амен]”


—Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ.


Эрчүүд ахан дүүс ээ, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв.


Үүнийг хэлэнгүүт фарисайчууд, садукайчуудын хооронд маргаан дэгдэж, хамаг олон хуваагдав.


Тэргүүн тахилч —Энэ үнэн үү? гэв.


Үүнийг энэ үеийн захирагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.


Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж


Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээ ерөөлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг.


Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.


Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.


Ахан дүүс минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил.


Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв.


—Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, Алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan