Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Тит 1:4 - Ариун Библи 2013

4 Хамтын итгэлийн маань жинхэнэ хүүхэд болох Титэд Бурхан Эцэг ба бидний Аврагч Христ Есүсээс нигүүлсэл амар амгалан нь байх болтугай.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

4 Нийтлэг итгэлийн дагуу миний жинхэнэ хүүхэд болох Титэд би энэ захидлыг илгээв. Бидний Аврагч Христ Есүс ба Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь байх болтугай.

Faic an caibideil Dèan lethbhreac




Тит 1:4
31 Iomraidhean Croise  

Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.


Тэд мөнөөх эмэгтэйд —Одоо бид ярьсанд чинь биш харин өөрсдөө сонсоод, Энэ бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.


Өөрөөр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжихсон билээ.


Бурханд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан, Ромд буй бүгдэд бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христийн нигүүлсэл хийгээд амар тайвныг хүсье.


Би Титийг гуйж, түүний хамт нэгэн дүүг илгээсэн. Тит та нарыг завшсан уу? Бид нэг сүнсээр үйлдээгүй, нэг мөрөөр яваагүй гэж үү?


Би тэнд Тит дүүгээ олоогүй учир сүнс минь амарсангүй. Тиймээс би тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, Македонийг зорин явсан.


“Би итгэсэн, тиймээс би ярьсан” гэж бичигдсэнчлэн итгэлийн сүнстэй байж, бид ч гэсэн итгэдэг, тиймээс бид ярьдаг.


Гэвч Тит ирснээр дордыг тайвшруулагч Бурхан биднийг тайвшруулав.


Та нарыг гэсэн тэрхүү хичээл зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал нь байх болтугай.


Титийн хувьд, тэр миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч юм. Ах дүү нарын хувьд, тэд чуулгануудын элч нар, Христийн алдар мөн.


Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлслийн ажилаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм.


Харин надтай хамт байсан Тит хэдийгээр грек боловч, түүнийг хозлуул гэж албадсангүй.


Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.


Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.


Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.


Колоссайд буй ариун хүмүүст буюу Христ дэх итгэлт ах дүү нарт. Бидний Эцэг Бурханаас нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.


Намайг хүчирхэгжүүлж, итгэмжит хэмээн үзээд үйлчлэлд тавьсан бидний Эзэн Христ Есүст би талархдаг.


Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалт дагуу Христ Есүсийн элч Паулаас


хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг.


Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.


Бурхан зохистой цагт үгээ бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ.


Ингэхдээ бид аугаа Бурхан ба Аврагч Есүс Христийнхээ ерөөлт найдвар хийгээд цог жавхлант илэрхийллийг хүлээдэг.


Есүс Христийн боол бөгөөд элч Симон Петрээс бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христийн зөвт байдлаар биднийхтэй ижил үнэтэй итгэлийг хүлээн авсан хүмүүст.


Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлалд хангалттай орох болно.


Хэрэв тэд хорвоогийн бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр зугтсаны дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно.


Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.


ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс ба танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм.


Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм.


Хайртууд аа, би та нарт бидний хуваалцдаг авралын тухай бичихээр бүх зүтгэлээ гаргаж байхдаа, ариун хүмүүст тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих шаардлагатай хэмээн бодлоо.


Lean sinn:

Sanasan


Sanasan