Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Рут 3:7 - Ариун Библи 2013

7 Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

7 Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Рут 3:7
18 Iomraidhean Croise  

Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, согтоцгоов.


Тэгээд Абсалом зарц нартаа тушааж —Одоо анхаар! Амноны зүрх дарсанд хөгжин баясахад мөн би та нарт “Амноныг цохигтун” гэж хэлмэгц түүнийг алагтун. Бүү айцгаа. Би өөрөө та нарт тушааж байгаа бус уу? Хүчтэй бас зоригтой бай! гэв.


Түүний эхнэр Иезебел түүнд —Израилийг одоо чи захирч байгаа биш үү? Бос, талх ид, зүрх сэтгэлээ баясга. Иезреел хүн Наботын усан үзмийн цэцэрлэгийг би чамд өгөх болно гэж хэлэв.


Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа,


Хүний зүрхийг баясгах дарсыг, Нүүрийг өнгөлөх тосыг Мөн хүний зүрхийг тэнхрүүлэх хоолыг гаргуулахын тулд билээ.


Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.


Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Энэ нь наран доор Бурханаас түүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш зүтгэлд нь түүнийг дагуулах аж.


Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, талхаа баяртайгаар ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!


Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.


Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ


Тэдний зүрх хөөрөхөд тэд —Самсоныг дуудан авчир. Тэр биднийг зугаацуулаг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг зугаацуулах учиртай байв. Тэд Самсоныг баганануудын хооронд зогсоосон байлаа.


Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Тэгээд тэд үлдэж, хамтдаа идэж ууцгаав. Залуу эмэгтэйн эцэг өнөөх эрд хандан —Нэгэн үдшийг өнгөрөөж, зүрхээ хөгжөөвөл хичнээн тустай гэлээ.


Өнөөх эр, татвар эм болон зарцынхаа хамт явахаар боссонд залуу эмэгтэйн эцэг буюу хадам эцэг нь түүнд —Хараач, өдөр хэвийж орой боллоо, шөнийг өнгөрүүлээч. Харагтун, өдөр дуусаж байна. Энд хонож, зүрхээ хөгжөөгтүн. Тэгээд маргааш та хоёр замдаа гарч, чи майхан уруугаа эртхэн явж болно шүү дээ гэв.


Тэрээр үтрэмд очиж, хадам эхийнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв.


Шөнө дундын үед тэр хүн цочин өндийж урагш тонгойтол, хөлд нь нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр.


Lean sinn:

Sanasan


Sanasan