Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Рут 2:2 - Ариун Библи 2013

2 Моаб эмэгтэй Рут, Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүү түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Моаб эмэгтэй Рут Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүүг түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэж хэлэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Рут 2:2
9 Iomraidhean Croise  

Элч нар Иаковт буцаж ирээд —Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.


Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН.


Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.


Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй.


Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах эсвэл ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг түүж цуглуулах ёсгүй. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст үлдээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ” гэж хэлэгтүн гэв.


Тэр, талбайд явж очоод, тариа хадагчдын араас явж хаягдал тариан түрүүг цуглуулж авав. Тэрээр Елимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр санаандгүй ирчихсэн байв.


Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас, юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэсэн. Тэгээд тэр ирж, өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр гэрт түр зуур л сууж байгаа гэв.


Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй явж, хоол унд идэн, нүүр царай нь уйтгар гуниггүй болов.


Lean sinn:

Sanasan


Sanasan