Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:8 - Ариун Библи 2013

8 Түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олж хараад, Канаанчууд болох хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газруудыг Түүнд ба түүний үр удамд өгөхөөр Гэрээг Та байгуулсан билээ. Энэ амлалтаа биелүүлсэн нь Та билээ. Зөвт Нэгэн минь

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

8 Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод, Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд, Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан. Та Өөрийн амлалтаа биелүүлсэн. Учир нь Та зөвт юм.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:8
39 Iomraidhean Croise  

ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Тэгээд Абрам, ЭЗЭНд итгэсэнд Эзэн үүгээр нь түүнийг зөвд тооцов.


Тэнгэрэлч —Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв.


Бурханы зам төгс төгөлдөр юм. ЭЗЭНий амлалт шалгагдсан билээ. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог.


иебус, амори, гиргаш,


Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа


Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та зөвт. Энэ өдөр, Та биднийг зугтаалган, үлдэгсэд болгосон. Харагтун, Таны өмнө бид ялтай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал Харин бид буруу мууг үйлдсэн.


ЭЗЭН нигүүлсэнгүй ба зөвт Тийм ээ, бидний Бурхан өрөвч.


Тиймээс та нарыг Египетийн зовлон зүдүүрээс гаргаж сүү бал урссан нутаг болох канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутагт аваачна гэж Би амлав» хэмээсэн” гэж хэл.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


Хүний хүү! Израилийн газар дахь тэр балгасуудад амьдрагчид нь “Абрахам ганцаараа атал энэ газрыг эзэмшиж байв. Тиймээс бид олон тул энэ газар бидэнд эзэмшил болгогдон өгөгдсөн” хэмээж байна.


Амалекчууд Негевийн нутагт амьдарч байна. Хитчүүд, иебусчууд, аморичууд нь уулархаг нутагт амьдарч байна. Канаанчууд далайн эрэг болон Иорданы эрэг хавиар амьдарч байна гэлээ.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Тэгээд Бурхан түүнийг зайлуулан, тэдэнд Давидыг хаан болгож өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би олсон” гэсэн байдаг.


тэр өдрүүдэд байх тахилч уруу хүрч очоод “«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний эцэг өвгөдөд тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд тунхаглая” гэж хэл.


Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ.


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,


Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.


Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм.


Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсанчлан Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажнаас амсхийв.


өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Хермоны хормойд орших хивичүүдэд хэл хүргүүлэв.


Харагтун, хорвоогийн хүн бүрийн жам ёсоор би одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч талаар өнгөрөөгүй, нэг ч үг хөсөрдөөгүй, бүх үг биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.


Иорданы чанад дахь уулархаг нутаг болон нам дор газар түүнчлэн Ливаны зүг дэх Их тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын хамаг хаад үүнийг сонсоод,


Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan