Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:37 - Ариун Библи 2013

37 Нүглээс маань болж түүний элбэг дэлбэг үр жимс нь Бидний дээр Таны тавьсан хаадынх болов. Зовлого биеийг маань Зоргоороо бас мал сүргийг маань ч эзэрхийлнэ. Зовлон шаналан иймээс бидэнд үлэмж болжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

37 Бидний нүглээс болж түүний элбэг дэлбэг үр жимс нь бидний дээр Таны тавьсан хаадынх болов. Тэд мөн бидний биесийг ноёлно. Бидний мал сүргүүдийг хүссэнээрээ эзэмшинэ. Тиймээс бид үлэмж зовлонд байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:37
11 Iomraidhean Croise  

Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах аваас тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй!


Түүнээс гадна, тэд Бурханы энэ өргөөг дахин барихын тулд та нар Иудагийн эдгээр ахмадуудад хэрхэн хандах талаар би зарлиг гаргаж байна. Тэр хүмүүст бүрэн зардлыг нь Евфрат мөрний тэртээх аймгуудын алба гувчуураас бүрдсэн хааны сангаас хойшлуулалгүйгээр төлөх ёстой.


Мөн тахилч нар, левичүүд, дуучид, хаалгачид, Нетиним эсвэл Бурханы өргөөний зарц нарын хэнд ч алба гувчуур, гааль татвар ногдуулж болохгүй гэдгийг бид та нарт мэдэгдэж байна.


Би тэдэнд —Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүс нараа чадах чинээгээрээ төлөөс гарган чөлөөлсөн атал та нар ах дүүсээ өөрсдийнхөндөө худалдаж байна гэнэ үү? Тэгээд бидний хэн нь хэндээ төлөөс төлөн тэднийг чөлөөлөх болж байна гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй.


Мөшгөгчид шил даран хөөнө. Амсхийхгүй байсаар бид туйлдана.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Тэд хариуд нь Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв.


Газрын чинь үр жимс, хүч хөдөлмөрийг чинь чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана.


Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.


Тэд чамайг устгах хүртэлээ малын чинь төл, газрын чинь ургацыг иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan