Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:35 - Ариун Библи 2013

35 Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд ба Тэдний өмнө тавьсан өргөн уудам, Үржил шимт газартай хаанчлалдаа Танд тэд үйлчилсэнгүй, Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

35 Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд болон тэдний өмнө тавьсан өргөн уудам, Үржил шимт газартай өөрийн хаанчлалдаа тэд Танд үйлчилсэнгүй, Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:35
11 Iomraidhean Croise  

Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв. Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн, Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн талбай, Чидуны цэцэрлэг, жимсний моддыг элбэг дэлбэгээр Тэд эзэмшив. Тиймээс тэд идэцгээж, Таргалцгааж, агуу сайн сайханд тань баясав.


Учир нь манай хаад, манай удирдагчид, Манай тахилчид болон эцэг өвгөд маань Таны хуулийг сахисангүй. Таны тушаалууд болон тэднийг ятгасан ятгалгуудад тань Анхаарал хандуулсангүй.


ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ.


Тэд “Яагаад Бурхан ЭЗЭН маань бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.”


Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас


ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэлээ хүзүүнд чинь төмөр дөнгө углана.


Тэдэнд элдвийн хор хөнөөл, зовлон шаналан олноор учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Тэдэнд Миний өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас минь өмнө, өнөөдөр ч төлөвлөж буй санааг нь Би мэдэж байна гэлээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan