Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:34 - Ариун Библи 2013

34 Учир нь манай хаад, манай удирдагчид, Манай тахилчид болон эцэг өвгөд маань Таны хуулийг сахисангүй. Таны тушаалууд болон тэднийг ятгасан ятгалгуудад тань Анхаарал хандуулсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

34 Учир нь манай хаад, манай удирдагчид, Манай тахилч нар болон манай өвөг дээдэс Таны хуулийг сахисангүй. Таны тушаалууд болон тэднийг ятгасан Таны ятгалгуудад анхаарал хандуулсангүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:34
13 Iomraidhean Croise  

Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж —Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан.


Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав.


Учир нь бидний эцэг өвгөд үнэнч бус байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн, Түүнийг орхисон. Тэд ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан шилээ харуулсан билээ.


Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон.


Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч Тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.


Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд Та шударга юм. Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал Харин бид буруу мууг үйлдсэн.


Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд ба Тэдний өмнө тавьсан өргөн уудам, Үржил шимт газартай хаанчлалдаа Танд тэд үйлчилсэнгүй, Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.


Учир нь тэд миний үгсийг тоогоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна. «Би тэдэнд Өөрийн зарц, эш үзүүлэгчдийг дахин дахин илгээсэн ч тэд сонсоогүй» гэж ЭЗЭН айлдаж байна.


Харин ч бид өөрсдөө, эцэг өвгөд маань, хаад ба ноёд маань Иудагийн хотуудад мөн Иерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд утлага уугиулж, ундаан өргөлүүдийг цутгаж, амнаасаа гаргасан үг бүрээ заавал биелүүлнэ. Учир нь бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй.


Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.


Гэвч тогтоолуудыг минь үндэстнүүдээс ч илүүгээр, зарлигуудыг минь хүрээлсэн улсуудынхаасаа ч илүү гэм буруугаар тэр эсэргүүцэв. Учир нь тэд тогтоолуудыг минь үл тоомсорлон Миний зарлигууд дотор алхсангүй.”


Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй.


Тэдэнд элдвийн хор хөнөөл, зовлон шаналан олноор учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Тэдэнд Миний өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас минь өмнө, өнөөдөр ч төлөвлөж буй санааг нь Би мэдэж байна гэлээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan