Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:32 - Ариун Библи 2013

32 Тиймээс одоо, бидний Бурхан, гэрээ ба хайр энэрэлээ сахигч Аугаа хүчирхэг болоод аюумшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилчид, эш үзүүлэгчид, эцэг өвгөд ба Таны хамаг ард түмэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

32 Тиймээс одоо, бидний Бурхан болох гэрээгээ болон хайр энэрлээ сахигч агуу, Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь, Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл Биднийг болон манай хаад, ноёд, Тахилч нар, эш үзүүлэгчид, өвөг дээдэс ба Таны бүх ард түмний дээр буусан бүх хүнд зовлонг Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:32
42 Iomraidhean Croise  

Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ! Бүх зүрхээрээ Таны өмнө явагч зарц нарынхаа төлөө гэрээ ба хайр энэрэлээ сахидаг Тантай адил Бурхан дээр тэнгэрт, доор газар дээр үгүй билээ.


Ассирийн хаан Пул тэр нутагт ирсэн бөгөөд Менахем түүнд мянган талант мөнгө өгөв. Ингэсэн нь хаанчлалыг гартаа батжуулахад нь Пулын гар түүнийг дэмжиж магад гэснийх байлаа.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.


Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөх болов.


Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав.


Түүний өдрүүдэд Египетийн хаан Фараон Неко, Ассирийн хаан уруу довтлохоор Евфрат мөрөн тийш очиход Иосиа хаан түүнийг угтан очтол Фараон түүнийг үзээд Мегиддод алав.


Тэд Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алав. Дараа нь Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг хүрэл дөнгөөр дөнгөлөн Вавилонд авчирчээ.


бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив гэв.


Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд —Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв.


Бидний ёрын муу үйлийн асар их ялаас болж бидний дээр ирсэн энэ бүхний эцэст Бурхан минь, Та бидний хилэнцээс хавьгүй хөнгөн шийтгэж, бидэнд энэ мэт үлдэж хоцрогсдыг өгснөөс хойш


Аяа, тэнгэрийн Бурхан ЭЗЭН минь! Аугаа хийгээд сүрдэм Бурхан минь! Танд хайртай, тушаалуудыг тань сахигч хүмүүст өршөөл ба гэрээгээ сахигч ЭЗЭН минь!


Учир нь Хамгийн Дээд ЭЗЭН Аймшигтай бөгөөд Бүх дэлхийн аугаа Хаан юм.


Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.


Ирээд, Бурханы үйлсийг үз, Хүний хөвгүүдэд үйлдсэн нь сүрдэм!


Фараонд болон египетчүүдэд Израилийн төлөө ЭЗЭНий үйлдсэн бүхнийг мөн аян замд тохиолдсон бүх хүнд бэрхшээлийг, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтээ ярив.


Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг.


Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй.


Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, ноёд, эцэг өвгөдийнх маань билээ.


Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байвал Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно.


Хэрэв та нар Надад дайсагнасаар, дуулгаваргүй байсаар байх аваас Би нүглээс чинь болж та нарын дээр гай гамшгийг долоо дахин нэмэх болно.


Би та нарт дайсагнах бөгөөд Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр цохих болно.


Би хилэгнэн та нарт дайсагнаж, Би Өөрөө, Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно.


Хэрэв та нар энэ бүх хууль цаазыг сонсож, түүнийг ёсчлон дагаж мөрдвөл чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ Бурхан ЭЗЭН чинь сахиж, чамд хайр энэрэлээ хүртээх болно.


Тэрээр чамайг хайрлаж, ивээж, чамайг олон болгоно. Чамд өвлүүлэн өгөхөөр эцэг өвгөдөд чинь тангарагласан газар нутаг дээр үр хүүхдүүдийг чинь ивээж, газрын чинь үр жимс болох тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг ерөөж, бод, бог малын төлийг чинь өсгөж үржүүлэх болно.


Чи тэднээс бүү сүрд! Учир нь та нарын дунд байгаа Бурхан ЭЗЭН чинь аугаа бөгөөд аюумшигт Бурхан юм.


Тиймээс чи мэдэж ав. Бурхан ЭЗЭН чинь Бурхан бөгөөд Тэрээр итгэмжит Бурхан юм. Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад Тэр мянган үеийг нь хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрэлээ үзүүлдэг.


Lean sinn:

Sanasan


Sanasan