Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:30 - Ариун Библи 2013

30 Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч Тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

30 Харин Та тэднийг олон жил хүлцэж, Өөрийн Сүнсээр, Өөрийн эш үзүүлэгчдээр дамжуулан ятгасан ч тэд чих тавьсангүй. Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:30
34 Iomraidhean Croise  

Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ.


ЭЗЭН Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа —


Гэсэн ч тэднийг ЭЗЭНд буцаан авчрахын тулд Тэрээр тэдэнд эш үзүүлэгчдийг илгээлээ. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.


Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон.


Тэдэнд зааварчлахын тулд Та сайн Сүнсээ өгөв. Та маннагаа тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн.


Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр Таны хуулийг ардаа орхисон. Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан Таны эш үзүүлэгчдийг тэд алж, Аймшигт доромжлолыг үйлдсэн.


тэднийг хуульдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч, Тэд давлиун хандаж, Тушаалуудыг тань эс сонсон, Зарлигуудын тань эсрэг нүглийг үйлдэв. Эдгээрийг сахиваас Хэн боловч амьдрах бус уу. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, шил нь татаад Эс сонсож үл дагав.


Харин ЭЗЭН Та өршөөлт, нигүүлсэлт, Уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр элбэг Бурхан юм.


Би тэр үеийнхэнд цухалдаж, Тэд зүрхэндээ төөрөлддөг, Тэд замуудыг минь мэддэггүй хүмүүс хэмээн айлдсан.


Учир нь Тэр «Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал, Журам дээр журам, журам дээр журам. Энд жаахан, тэнд жаахан» гэж байна.”


Хэн Иаковыг олзонд Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? Бид Өөрийнх нь эсрэг нүгэл үйлдэж, Бас тэд замаар нь яваагүй, Хуулийг нь ч дагаагүй Тэр ЭЗЭН биш гэж үү?


Нэрийнхээ төлөө Би уур хилэнгээ хойшлуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчлээ.


Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан.


ЭЗЭН эш үзүүлэгчид болох бүх зарцаа та нар уруу дахин дахин илгээсэн боловч та нар сонссон ч үгүй, сонсох гэж чихээ тавьсан ч үгүй.


Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон.


Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж “Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.


Гэвч тэд өөр бурхдад утлага шатаах тэрхүү хорон муу явдлаасаа эргэхийн төлөө чих ч тавьсангүй, сонссон ч үгүй.


Та нарын эцэг өвгөд Египет нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн зарц, бүх эш үзүүлэгчдийгээ өдөр бүр илгээсэн билээ.


ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэр эс өршөөн доош чулуудаж, Дайснуудыг чинь та нарын дээр баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг харин өргөмжлөв.


Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй.


Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд, түг түмдийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түг түмдийн ЭЗЭНээс үлэмжийн их уур хилэн ирсэн.


Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр мөн оршив. (Тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч асар уруу очоогүй байлаа.) Тэд хуаранд эш үзүүлцгээв.


Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэсэн.


Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв. —Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан эцэг өвгөдөд чинь зөв хэлсэн юм.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Эсвэл Бурханы энэрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?


өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.


Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.


Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг.


Lean sinn:

Sanasan


Sanasan