Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 9:15 - Ариун Библи 2013

15 Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гаргаж өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

15 Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж, Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гарган өгсөн. Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 9:15
23 Iomraidhean Croise  

Абрам, Содомын хаанд —Би гараа өргөн тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд


Тэдэнд зааварчлахын тулд Та сайн Сүнсээ өгөв. Та маннагаа тэдний амнаас салгасангүй. Та тэднийг ундаасахад ус өгсөн.


Тэрээр хадыг усан цөөрөм, Цахиур чулууг ундарга ус болгосон.


ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.


Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож —Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв.


Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ.


Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав.


Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй. Тэр тэдний төлөө хаднаас ус урсгаж, Тэрээр хадыг хагалан ус оргилуулсан.


Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.


Бас Миний тэдэнд өгсөн сүү, зөгийн бал урсдаг бүх газрын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангарагласан нь


Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй.


Харагтун, Өмнө чинь байгаа нутгийг ЭЗЭН Бурхан чинь өгсөн. Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН чамд айлдсан ёсоор яв, түүнийг эзэмш! Бүү ай! Бүү зүрхшээ!” гэсэн билээ.


Хараач, Би өмнө чинь тэр нутгийг тавилаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковт бас үр удамд нь өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэв.


Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.


Lean sinn:

Sanasan


Sanasan