Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 8:8 - Ариун Библи 2013

8 Тэд номоос буюу Бурханы хуулиас тайлбарлан уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд санааг нь хэлжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

8 Тэд номоос Бурханы хуулиас уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд тайлбарлажээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 8:8
16 Iomraidhean Croise  

Хаан болон Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугч мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн түүнтэй хамт ЭЗЭНий өргөө уруу явсан бөгөөд ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэр тэдний сонорт уншив.


“Та нарын бидэнд илгээсэн захидлыг би үг бүрчлэн уншлаа.


Ард түмэн бүгдээрээ идэж, ууж, хувь илгээж, том баяр наадам тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.


Мөн хүмүүсийг байр байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ.


Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.


Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ улайн, ЭЗЭН Бурхандаа мөргөв.


Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, гарах үед нь тэр гарах ёстой.


Тэгтэл ЭЗЭН надад хариу айлдруун “Үзэгдлийг бичээд, хавтангууд дээр сийл. Уншсан нэг нь ухасхийг.


Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.


Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,


Бичвэрийг ухааруулахын тулд оюун ухааныг нь нээв.


Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.


Lean sinn:

Sanasan


Sanasan