Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 8:17 - Ариун Библи 2013

17 Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн даяар хотол түмэн майхнуудыг барьж, тэндээ амьдрав. Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуагийн өдрүүдээс тэр өдрийг хүртэл үнэхээр ийнхүү хийж байгаагүй аж. Тэнд их баяр хөөр болжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

17 Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн бүхий л чуулган майхнуудыг барьж, тэндээ амьдарсан. Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуагийн өдрүүдээс тэр өдрийг хүртэл үнэхээр ийнхүү хийж байгаагүй аж. Тэнд их баяр хөөр болжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 8:17
13 Iomraidhean Croise  

тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий жонон болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ.


Давидын хүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа.


Эш үзүүлэгч Самуелын үеэс хойш Алгасалыг энэ мэтээр тэмдэглэж байсан удаагүй билээ. Мөн Израилийн хаадын нэг нь ч Иосиагийн үйлдсэн шиг тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт тийм Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ.


Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн тушаал ёсоор Амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр ёслол болох Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баярын үед тахидаг байв.


Тэд Майхан баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу тахив.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Чи ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног баярыг тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний бүх бүтээгдэхүүн, гараар хийсэн аливаа ажил үйлсийг чинь ивээх учир чи сэтгэл дүүрэн баярла.


Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ.


Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.


Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан.


ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад —


Lean sinn:

Sanasan


Sanasan