Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 8:15 - Ариун Библи 2013

15 Тиймээс тэд тунхаглан, бүх хотууддаа болон Иерусалимд тунхгийг давтаж —Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, гавирт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

15 Тиймээс тэд тунхаглан, өөрийн бүх хотуудад болон Иерусалимд тунхгийг давтан, —Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, домт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 8:15
9 Iomraidhean Croise  

Тагтаа нь үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэдэв.


Эдгээр нь ЭЗЭНий баярууд буюу ариун цуглаанууд бөгөөд та нар товлосон цагт үүнийг зарлан дуудах ёстой.


Эхний өдөр та нар тансаг модны анхны үр жимс, далдуу модны мөчир, навчит модны салаа, голын бургасыг авч, долоо хоногоор Бурхан ЭЗЭНийхээ өмнө баясан цэнгэгтун.


«Би шөнөөр үзэв. Үзэгтүн, улаан морь унасан хүн байсан бөгөөд хавцал дахь гавирт моддын дунд зогсож байв. Түүний ард улаан, хээр, цагаан морь байв.


Тэд Иерусалимд дөхөж, Чидун уулын бэл дэх Бетфагт ирээд, Есүс хоёр шавиа илгээж


далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.


Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй талхны баяр, Долоо хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.


Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan