Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 8:12 - Ариун Библи 2013

12 Ард түмэн бүгдээрээ идэж, ууж, хувь илгээж, том баяр наадам тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

12 Бүх ард түмэн идэж, ууж, хувь илгээж, том баяр наадмыг тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 8:12
25 Iomraidhean Croise  

тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөв. Түүнийг ЭЗЭНий жонон болгон тосолж, Задокийг тахилчаар томилжээ.


Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ.


Тиймээс левичүүд бүх ард түмнийг намжаан, өнөөдөр ариун өдөр учраас чимээгүй байцгаа. Бүү шанал гэж хэлэв.


Дараа нь хоёр дахь өдөр бүх ард түмний эцгийн бүлийн тэргүүнүүд, тахилчид ба левичүүд хуулийн үгсийг нарийвчлан судлахын тулд гүүш Езра дээр цуглажээ.


Энэ нь иудейчүүд дайснаасаа ангижирсан өдөр мөн тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болж хувирсан сар байсан тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр хөөр мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгох ёстой байв.


Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.


Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав.


Иймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.


Таны үгсийн тунхаглал гэгээрүүлж, Гэнэн хүмүүст ухаарлыг хайрладаг.


Би бүх баялагт баясдагтай адил Таны гэрчлэлүүдийн замд баясдаг.


Би Таны зарлигуудад баярлана. Би Таны үгийг мартахгүй.


Та надад зарлигуудаа заадаг учраас Уруул минь магтаалыг гаргаг.


Аяа ЭЗЭН, авралыг тань би хүсэн тэмүүлнэм. Хууль тань миний баясал билээ.


Таны амнаас гарсан хууль надад Мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм.


Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг.


Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон Зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН, Таны нэрээр би дуудагдсан билээ.


Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичвэрийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,


Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй.


Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan