Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 8:1 - Ариун Библи 2013

1 Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайд цуглав. Израильд ЭЗЭНий өгсөн, Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

1 Бүх ард түмэн нэг хүн мэт, Усны Хаалганы урд талд байрлах талбайд цуглажээ. ЭЗЭНий Израильд өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг тэд гүүш Езрагаас гуйжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 8:1
25 Iomraidhean Croise  

Хаан болон Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын бүх оршин суугч мөн тахилч нар, эш үзүүлэгчид болон их, бага бүх ард түмэн түүнтэй хамт ЭЗЭНий өргөө уруу явсан бөгөөд ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэр тэдний сонорт уншив.


Хилкиа, гүүш Шафанд хариулан —Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ.


Хаан ба Иудагийн бүх эрс, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон их багагүй бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэдний сонорт хаан уншив.


Эдгээр явдлын дараа, Персийн хаан Артаксерксийн хаанчлалын үед Езра гарч ирэв. Езра нь Сераиагийн хүү, Сераиа нь Азариагийн хүү, Азариа нь Хилкиагийн хүү,


Учир нь Езра, ЭЗЭНий хуулийг судалж, түүнийг хэрэгжүүлэхэд, Израильд Түүний тогтоол, зарлигуудыг заахад зүрхээ зориулсан юм.


ЭЗЭНий тушаалуудын үгс ба Түүний Израильд өгсөн тогтоолд суралцсан гүүш, тахилч Езрад өгсөн хаан Артаксерксийн захидлын хуулбарыг сийрүүлбэл,


Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.


Эдгээр нь Иозадакийн ач, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.


Оргилуурын гулдан хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны гулдан хаалга уруу явав.


Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны гулдан хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв.


Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр дээвэр дээрээ, өөрсдийн хашаа болон Бурханы өргөөний хашаануудад, Усны гулдан хаалганы талбайд, Ефраимын гулдан хаалга дахь талбайд өөрсдөдөө майхнууд барьжээ.


Тэр эрэгтэй, эмэгтэй, ойлгох чадвартай хүмүүсийн өмнө Усны гулдан хаалганы урд талд байрлах талбайн өмнө өглөө эртээс үд дунд хүртэл түүнээс уншив. Бүх хүмүүс хуулийн номд анхааралтай хандаж байв.


Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.


Ийнхүү Мосегийн тушаасныг тэд уулзалтын майхны өмнө авчирч, даяар хотол түмэн ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсоцгоов.


“Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Мосегийн сууринд хуулийн багш нар ба фарисайчууд сууж байна.


Тиймээс, үзэгтүн. Би та нарт эш үзүүлэгчид ба мэргэд, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь синагогууддаа ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно.


ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго.


Дараа нь бүх Израилийн хөвгүүд ирцгээн Гилеадын нутгийг хамруулан Данаас Беершеба хүртэлх ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Тэгтэл ард түмэн нэг хүн мэт босож —Бидний нэг нь ч майхан уруугаа явахгүй, хэн ч замаасаа хэлбийж гэр өөдөө буцахгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan