Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 7:65 - Ариун Библи 2013

65 Урим ба Туммимтэй тахилч гарч ирэхээс нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

65 Урим ба Туммимтэй тахилч босохоос нааш тэд хамгийн ариун зүйлсээс идэж болохгүйг захирагч тэдэнд хэлсэн.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 7:65
16 Iomraidhean Croise  

Тэгээд Урим ба Туммимаас зөвлөн асуудаг тахилч гарахаас нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг нь захирагч тэдэнд хэлэв.


Тамгалсан бичгэн дээр эдгээр нэр байв. Үүнд: Хакалиагийн хүү захирагч Нехемиа, Зедекиа,


Тэд өөрсдийгөө удмын бичигт тэмдэглэгдсэнийг хайсан ч олоогүй тул бузар гэж тооцогдон тахилчийн албанаас хасагдав.


Бүх чуулганд нийтдээ дөчин хоёр мянга гурван зуун жаран хүн байжээ.


Эцгийн бүлийн тэргүүнүүдийн дундаас зарим нь ажилд зориулан хандивлажээ. Захирагч мянган алтан драхма, тавин сав, таван зуун гучин тахилч нарын хувцас эрдэнэсийн санд өгчээ.


Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв.


Шүүхийн цээживчин дотор Урим ба Туммимийг хий. Аароныг ЭЗЭНий өмнө ороход тэдгээр нь түүний зүрхэн тушаа байна. Израилийн хөвгүүдийн шүүлтийг Аарон ЭЗЭНий өмнө байнга зүрхнээ тээж явах болно.


Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Харин идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Үүнийг хөрөнгөөр исгэн жигнэх ёсгүй. Үүнийг Би галан тахилуудаасаа тэдний хувь болгон өгсөн бөгөөд нүглийн тахил, ялын тахилын адил энэ нь ариунаас ариун болой.


Тэрээр цээживчийг биед нь тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийлээ.


ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.


Левийн тухай тэр хэлэв. —Таны Туммим, Таны Урим нь Таны бишрэлт хүнд байх болтугай! Та түүнийг Массад туршиж, Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan