Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 5:10 - Ариун Библи 2013

10 Харин би миний ах дүү нар болон үйлчлэгч нар минь ч бас тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байна. Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

10 Үүнтэй адил би болон миний ах дүү нар миний зарц нар ч тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байгаа. Мөнгө хүүлэхээ больцгооё.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 5:10
18 Iomraidhean Croise  

Мөн Бурханыхаа өргөөний үйлчлэлд зориулан жил бүр шекелийн гуравны нэгийг хандивлаж байх үүргийг өөрсдөдөө бид хүлээж байна.


Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийг бүү нэх гэж хэлэв.


Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд —Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их цугларлыг би зарлав.


Би дахин —Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юу. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу?


Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй, Гэмгүй хүний эсрэг хахууль авдаггүй юм. Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.


Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?


хүүтэйгээр зээлүүлж, өсгөж авдаг байваас тэр амьд үлдэх үү? Амьд үлдэхгүй. Энэ бүх жигшүүрийг үйлдсэн учир тэр заавал үхнэ. Түүний цус өөр дээр нь байна.


ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг,


хүүтэй зээлүүлдэггүй мөн өсгөж авдаггүй, гараа гажуудлаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүлтийг гүйцэлдүүлдэг,


Хөөрхий еэ, ёс бусыг үйлдэхээр Ёрын мууг орондоо төлөвлөгчид өө! Гарын мэдэлд нь байх тул Өглөөний гэрэлд үүнийгээ үйлдэцгээнэ.


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг.


Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.


Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай.


Өр авлага цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. ЭЗЭНий авлага цуцлалт зарласан учир тэр хөршөөсөө эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх.


Lean sinn:

Sanasan


Sanasan