Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Нехемиа 4:2 - Ариун Библи 2013

2 Тэр ах дүүсийнхээ болон Самарийн тэргүүнүүдийн өмнө —Энэ дорой иудейчүүд юу хийж байгааг хараач? Сэргээн босгох гээд байгаа юм уу? Тэд тахил өргөх нь ээ? Тэд өдрийн дотор үүнийгээ дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан тууринаас чулуунуудыг дахин сэргээж чадна гэж үү? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2004

2 Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад —Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




Нехемиа 4:2
17 Iomraidhean Croise  

Тэгэхэд тэр нутгийн ард түмэн Иудагийн хүмүүсийн гарыг сулруулж, цаашид барихад нь айлгаж байв.


Иерусалимын хэрмийн зориулах ёслол дээр лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Иерусалимд авчрав.


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


Харин иудачууд —Ачаа үүрэгчийн хүч сульдаж байна. Нуранги ч их байна. Бид хэрмээ сэргээн барьж дийлэхгүй нь гэж ярьцгаав.


Ингээд хэрэм нь тавин хоёр хоногийн дотор, Елул сарын хорин таванд баригдаж гүйцлээ.


Тэд “Израилийн нэр ахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчицгаая” гэв.


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.


“Энэ хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр урагаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж хүмүүсийг минь басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


ЭЗЭН, Таны алдрыг би сонссон бөгөөд Би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, Энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэлдээ өршөөлөө санаач.


Тэр өдөр Иерусалимын оршин суугчдыг ЭЗЭН хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэрэлч мэт байх болно.


Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.


Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan